ОРХОН АЙМГИЙН КОРОНАВИРУСТ ХАЛДВАРЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН МЭДЭЭ /2021.07.09-ны 10:00 цагийн байдлаар/
ОРХОН АЙМГИЙН КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (КОВИД-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН МЭДЭЭ
2021.07.09-ны 10:00 цагийн байдлаар
1. Сүүлийн 24 цагт короновируст халдварын 68 тохиолдол нэмж батлагдан нийт халдварласан тохиолдлын тоо 3527 боллоо.
2. Сүүлийн 1 хоногт 84 хүн эдгэрлээ. Нийт батлагдсан тохиолдлын 70 хувь нь эдгэрч гарсан.
3. Хоёр хүн нас барж, нийт нас баралт 10 хүрлээ.
4. Аймгийн хүн амын 3.3 хувь халдварт өртөөд байна.
5. Нийт 335 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас биеийн байдал хөнгөн 266, хүндэвтэр 46, хүнд 15, нэн хүнд 8 хүн байна.
6. Сум өрхийн эрүүл мэндийн төвийн гэрийн эмчилгээнд том хүн 410, хүүхэд 218 нийт 628 хүн эмчлэгдэж байна.
7. Сүүлийн 24 цагт нийт 1006 шинжилгээ хийжээ. Үүнээс PCR шинжилгээ 295, түргэвчилсэн оношлуураар 711 шинжилгээ хийсэн байна.
8. Явуулын амбулаторийн сүүлийн 24 цагт 30 хүнд тусламж үйлчилгээ үзүүлснээс 26 үзлэг, 4 дуудлагаар очиж ажиллаж. 22 иргэнийг гэрийн тусгаарлалтад шилжүүлж, 1 хүнийг эмнэлэгт хэвтүүлж, 6 хүнд эм олгожээ.
9. Сүүлийн 24 цагт дархлаажуулалтын 1-р тунд 15, 2-р тунд 84, 12-15 насны 3501 хүүхэд 1-р тундаа, 1 хүүхэд хоёрдугаар тундаа, 16-17 насны 1741 хүүхэд 1-р тундаа, 6 хүүхэд хоёрдугаар тундаа хамрагджээ.
10. 07 сарын 07-ний өдөр эрүүл мэндийн салбарын 184 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллажээ.
11. Орхон аймгийн Онцгой комиссын 70350119 дугаарын утсаар батлагдсан тохиолдолдол, ойрын хавьталын хүмүүс, сэтгэл зүйн зөвлөгөө хэрэгтэй хүмүүст мэргэжлийн сэтгэл зүйч зөвлөгөө өгч ажиллаж байна.