Шинэ оны босгон дээр аймгийн 2020 оны Алдартан, Тэргүүний ажилтнууд шагналаа гардлаа

   Нутгийн өөрөө удирдах ёсны болон төр захиргааны салбарт Улсын бүртгэлийн хэлтсийн иргэний бүртгэлийн тасгийн дарга Ө.Ганзориг, Дэд бүтцийн салбарт “Эрдэнэт ус” ДТС ОНӨХК-ийн ажилтан  Ё.Баттулга, Боловсрол, соёл, урлагийн салбарт Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын ажилтан, Улсын Даян мэргэн Д.Дэмбэрэлсайхан, Эрүүл мэнд, нийгмийн халамжийн салбарт Эрүүл мэндийн газрын мэргэжилтэн А.Баярхүү, Санхүү, банкны салбарт Татварын хэлтсийн татварын орлогын тасгийн дарга Н.Сувдмаа, Хууль, хяналтын салбарт Онцгой байдлын газрын орлогч, урьдчилан сэргийлэх тасгийн дарга Д.Золжаргал, Үйлдвэр, хүнс, Хөдөө аж ахуйн салбарт “Оюут тахилт” ХХК-ийн захирал Л.Оюун, Уул уурхайн салбарт “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Т.Түмэн-Өлзий нар 2020 оны алдартнаар тус тус шалгарсан билээ.

   Оны тэргүүний ажилтнаар Төр захиргааны байгууллагын салбарт АЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн Л.Түмэннаст, Эдийн засаг, банк, санхүүгийн салбарт Аймгийн ЗДТГ-ын Санхүү төрийн сангийн хэлтсийн ахлах мэргэжилтэн О.Энхбаяр, Хууль, хяналт, хүчний байгууллагын салбарт ОБГ-ын гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагч, хошууч Б.Эрдэнэбаяр, Соёл урлагийн салбарт Хүүхэд, залуучуудын театрийн жүжигчин Г.Мишээл, Эрүүл мэндийн салбарт “Мөнхийн гэгээ” өрхийн эрүүл мэнлийн төвийн их эмч Г.Мядагханд, Боловсрол, шинжлэх ухааны салбарт 14-р сургуулийн захирал П.Амгалан, Биеийн тамир, спортын салбарт Хангарьд цогцолборын чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчин, Олон улсын хэмжээний мастер М.Цогтгэрэл, Хүнс, хөдөө аж ахуйн салбарт “Орхон энх бүтэмж” ХХК-ийн захирал Х.Ганболд, Худалдаа, үйлчилгээний салбарт “Цаст Оюу” хоршооны дарга П.Оюунцэцэг,  Хөнгөн аж үйлдвэрийн салбарт “Хатан төрх” ХХК-ийн захирал П.Оюунцэцэг, Барилга, хот байгуулалтын салбарт “Шанхат хүрэн” ХХК-ийн захирал Н.Хишигсүрэн, Түлш эрчим хүчний салбарт “ЭДЦС” ТӨХК-ийн Түлш дамжуулах цехийн дарга Ч.Эрдэнэбат нар Тэргүүний ажилтан боллоо.