МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН АЛБАНЫ ОРХОН АЙМАГ ДАХЬ САЛБАР ЗӨВЛӨЛИЙН ОРОН ТООНЫ НАРИЙН БИЧГИЙН ДАРГААР АЮУШЖАВЫН ӨНӨРЖАРГАЛ ТОМИЛОГДЛОО

  Монгол улсын Төрийн албаны төв байгууллага болох Монгол улсын Төрийн албаны зөвлөл өнөөдөр салбар зөвлөлүүдтэйгээ цахим хурал зохион байгууллаа.

  Энэ нь Монгол улсын Төрийн албаны шинэчилсэн хууль, Төрийн албаны үндсэн дүрмэнд өөрчлөлт орж төрийн албаны салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга нарыг орон тооны статустай болгож байгаатай холбоотой юм.

  Цахим хуралдааны эхэнд Монгол улсын төрийн албаны зөвлөлийн гишүүн С.Цэдэндамба үг хэллээ.

  Монгол улсын төрийн албаны зөвлөлд 27 иргэн материалаа ирүүлснээс орон тооны нарийн бичгийн шалгалтад 19 иргэн оролцож 18 иргэн тэнцсэн байна. 

  Монгол улсын Төрийн албаны зөвлөлийн даргын 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдөрийн 253 дугаар тогтоолоор  Төрийн албаны Орхон аймаг дахь салбар зөвлөлийн орон тооны нарийн бичгийн даргаар Аюушжавын Өнөржаргалыг томилсныг Орхон аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн дарга Данзангийн Соёлчхүү уншиж танилцуулж ажилд нь амжилт хүслээ. 

Мэдээллийн төв