COVID-19 ИЛЭРСЭН ИРГЭНИЙГ ӨЧИГДӨР ХӨСҮТ-Д ШИЛЖҮҮЛЛЭЭ

  Өнөөдөр Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газраас сэтгүүлчдэд хэвлэлийн бага хурал хийлээ.

 Улсын Онцгой комиссын шийдвэрээр 7-р сарын 6-ны өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор эх орондоо ирсэн 85 иргэнийг манай аймагт тусгаарлаад байсан.

  Үүнээс сэжигтэй гэсэн 5 иргэнийг БОЭТ-ийн халдвартын тасагт, бусад 80 иргэнийг өөр ажиглах тусгаарлах байранд тусгаарлаад байв.

  Тус иргэдээс авсан шинжилгээгээр 1 иргэнээс COVID-19-ийн халдвар илэрсэн тул өчигдөр ХӨСҮД-д эмчлүүлэхээр халдвар хамгааллын дэглэмийн доор шилжүүлээд байна. Одоо манай аймагт тусгаарлалтад байгаа 84 иргэнээс дараагийн шинжилгээг 7-р сарын 10-11-ний үед дахин авна.

   Одоо тусгаарлах байруудад цагдаагийн байгууллагын 10 алба хаагч, эмнэлгийн болон онцгой байдлын 20 төрийн албан хаагч ажиллаж байна.

Мэдээллийн төв