17-НЫ ӨДРИЙН 12 ЦАГ ГЭХЭД ХЭРЭГЛЭГЧДИЙГ ХАЛУУН УСААР БҮРЭН ХАНГАНА

   Жил бүр урин дулааны цагт “ЭДЦС” ТӨХК болон хэрэглэгчдэд хэрэглээний халуун хүйтэн ус түгээдэг “Эрдэнэт ус ДТС” ОНӨХК өөрсдийн харьяанд байх ус, дулаан хуваарилах төвүүд болон шугам сүлжээнд засварын ажил хийдэг.

   Тэгвэл өчигдрөөс эхлэн айл өрхийн халаалтыг зогсоосноос гадна орон сууцнуудын хэрэглээний халуун усыг түр хугацаагаар хязгаарлан шугам хоолой, хаалт, ус дулаан түгээх төвүүдэд засварын ажил хийж байна.

   Тухайн байгууллагуудаас хотын захирагчийн албанд мэдэгдсэнээр 17-ны өдрийн 12 цаг гэхэд хэрэглэгчдийг халуун усаар бүрэн хангасан байна гэжээ.

Мэдээллийн төв