Аймгийн ИТХ-ын Төлөөлөгч Л.Эрхбаатар тойрогтоо ажиллаа

   Өнөөдөр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч Л.Эрхбаатар тойрогтоо ажиллаа. Тэрээр Даваат багаас аймгийн ИТХ-ын Төлөөлөгчөөр сонгогдсон ба тус багийн өрх толгойлсон, хөдөлмөрийн чадвараа алдсан, олон ам бүлтэй, өрхийн орлого багатай, ахмад настан, байнгын асаргаанд байдаг гэх мэт зорилтот бүлгийн 12 өрх тус бүрт 8 шуудай түлээ өглөө. 

   Өмнөх жилүүдэд тойргийнхоо зорилтот бүлгийн айл өрхүүдэд нүүрс олгож байсан, энэ жил галын түлээ өгч амьдралд дэм болж байна хэмээн Даваат багийн иргэд ярьсан юм. Энэхүү ажлаа цааш үргэлжлүүлж нийт 100 айлд түлээ өгөх аж. Манай аймагт түлээний захуудад портер мод хэмжээ, чанараасаа шалтгаалан 280.000-300.000 мянган төгрөг, шуудайлсан түлээ мөн хэмжээ чанараасаа шалтгаалан 4000-6000 мянган төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байна.