Туркын цагдаагийн албан хаагч ОХУ-ын элчин сайдын амийг бүрэлгэжээ

    Өчигдөр буюу 12-р сарын 19-ны өдөр ОХУ-аас Туркэд суугаа Элчин сайд Андрей Карловыг Анкара хотын уран зургын калерейд гэрэл зургийн үзэсгэлэнд оролцож байх үед нь Туркын цагдаагийн албан хаагч буудаж, амь насыг нь бүрэлгэжээ. Тодруулбал элчин сайдыг үзэсгэлэнгийн нээлтэд үг хэлж байх үед нь 22 настай цагдаагийн албан хаагч Мевлют Мерт Алтынташ араас буудсан байна. Гэмт этгээд эсэргүүцэл үзүүлсэн учир цагдаа нар түүнийг хэргийн газар дээр нь буудан хөнөөхөөс аргагүйд хүрчээ. Атлынташ цагдаагийн газар 2.5 жил ажилласан албан хаагч бөгөөд гэрчүүдийн ярьж байгаагаар үзэсгэлэнгийн байрлуу орохдоо зангиа зүүж, ажил хэрэгч хувцасласан байсан нь түүнийг Элчин сайдын бие хамгаалагч гэж бодогдуулж байсан байна. Алуурчин элчинг буудсныхаа дараа тэнд цугласан хүмүүс руу “-Алеппог мартаж болохгүй. Сирийг битгий март. Аллах агуу” хэмээн орилж байсан нь хяналтын камерт үлдсэн байна. Алуурчин цугласан олныг тарахыг шаардан, шалан дээр хэвтэх Карлав руу очиж, түүнийг дахин хэд хэдэн удаа бууджээ. Үүнээс гадна цагдаа нарыг ирэх үед үзэсгэлэнд байсан хүмүүсрүү буудаж, гурван хүнийг шархдуулжээ.

    ОХУ-ын ерөнхийлөгч Путин болсон явдлын талаар “Энэ бол аймшигт аллага. Хоёр улсын хоорондын сайн харилцааг үгүй хийх гэсэн өдөөн хатгалага” гэдгийг хэллээ. Хэргийг одоо Туркын дотоод хэргийн яам, цагдаагийн газар нарийвчлан шалгаж байгаа аж.  Амь үрэгдсэн элчин сайд Андрей Геннадьевич Карлов 1954 онд Москва хотод төрсөн бөгөөд 2013 оны долдугаар сараас хойш Туркэд суугаа ОХУ-ын Элчин сайдаар ажиллаж байжээ.

Аллагын бичлэг