“Иргэн төвтэй соён гэгээрүүлэх өдөрлөг, уулзалт” боллоо

     “Иргэн төвтэй соён гэгээрүүлэх өдөрлөг, уулзалт”-ыг Авлигатай тэмцэх газрын хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга Х.Хашбаатар, ажилтан Т.Энхтуяа, Т.Гоцбаяр, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан Ж.Сарангэрэл, А.Цэдэн-Иш, Р.Төрбулаг нарын 6 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Орхон аймагт зохион байгууллаа. Энэхүү өдөрлөг, уулзалтанд Орхон аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут, аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Д.Эрдэнэцэцэг, аймгийн ЗДТГ-ын дарга Д.Соёлчхүү болон аймаг, сумын иргэд, ажилтан албан хаагчид оролцлоо. 

   Соён гэгээрүүлэх өдөрлөг, уулзалтын үеэр аймаг, орон нутгийн удирдлагуудтай уулзан, төрийн албан хаагчдад зориулсан сургалт явуулан, иргэд, олон нийтэд хууль, эрх зүйн зөвлөгөө өгч,  урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх үйл ажиллагааны талаар танилцуулга мэдээлэл хийлээ. Мөн энэ үеэр аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар зэрэг 5 байгууллага иргэдэд төрийн үйлчилгээ үзүүлсэн юм.