Багш нарын баярын хурал боллоо

  Орхон аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын, их дээд сургуульд ажиллаж буй багш нар баярын хурлаа хийлээ. Баярын хуралд аймгийн Засаг дарга Д.Батлут, Засаг даргын орлогч С.Батжаргал, Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга Д.Эрдэнэцэцэг, аймгийн ИТХ-ын даргын зөвлөх Ш.Ганбат болон аймаг, орон нутгийн удирдлагууд оролцлоо. 

   Аймаг, орон нутгаас “Багш” дэд хөтөлбөрийн хүрээнд багш, ажилтны хөгжлийг дэмжих, эрүүл мэндийг хамгаалах, ажиллах орчин нөхцлийг сайжруулах, мэдлэг, боловсрол, ур чадвар, багшийн нэр хүнд, үнэлэмжийг дээшлүүлэх, нийгмийн баталгааг хангах, багшийн хөгжлийг дэмжих сан байгуулах зэрэг 23 арга хэмжээг төлөвлөн 3 дахь жилдээ хэрэгжүүлэн ажиллаж байна. Хөтөлбөрийн хүрээнд 1410 багш эрүүл мэндийн үзлэг, гадаадад мэргэжил дээшлүүлэх сургалтанд 102, нийгмийн дэмжлэгийн санд 155, мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх сургалтанд 2200 гаруй багш хамрагдсан зэрэг олон ажлууд хийгдэж байна. Мөн боловсролын салбар дахь хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтыг нэмэгдүүлж 2016 онд 2.1 тэрбум, 2017 онд 3.1 тэрбум, 2018 онд 2.2 тэрбум, 2019 онд 1.5 тэрбум төгрөг зарцуулсан байна. 

      Ийнхүү Монголын багш нарын 53, дэлхийн багш нарын 25 дэх жилийн баяраар эрхэлсэн ажилдаа үр бүтээлтэй ажилласан нэр бүхий багш, сурган хүмүүжүүлэгчид Монгол улсын төрийн дээд одон, медаль, Засгийн газар болон аймаг, орон нутгийн шагналаар шагнагдлаа.