Аймгийн ИТХ-ын байгууллагаас засаг захиргаа, төрийн үйлчилгээний 24 байгууллагад нэгдсэн хяналт шалгалтын ажлыг зохион байгууллаа

   Өнөөдөр аймгийн ИТХ-ын Нийгмийн хөгжлийн хороо, Төсөв санхүүгийн хөгжлийн хорооноос хуваарийн дагуу аймгийн Биеийн тамир, спортын газар болон Орон нутгийн өмчийн газарт нэгдсэн хяналт шалгалтын ажлыг хийлээ.   

  Аймгийн ИТХ-ын тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг хангаж буй байдал, тогтоол шийдвэрийг хэрэгжүүлэх, хүлээж авснаас эхлээд биелэлтийг хангах, хэрэгжилтийн явцад хяналт тавих, идэвхжүүлэх, эргэж мэдээллэх, хяналт бүртгэлийн карт нээн мэдээллийн сан бий болгосон зэрэгт төлөв байдлын түвшин тогтоож, цаашид анхаарах асуудал болоод тогтоол шийдвэрийн хэрэгжилт, бүртгэл хяналтыг сайжруулах талаар байгууллагын удирдлагад ажлын чиглэл өгч ажиллаа.  

    Аймгийн ИТХ-аас иргэд, олон нийтэд төрийн үйлчилгээ үзүүлж буй засаг захиргаа, төрийн үйлчилгээний 24 байгууллагад нэгдсэн хяналт шалгалтын ажлыг зохион байгууллаа. 

Энэхүү хяналт шалгалтын дүнг аймгийн ИТХ-ын байгууллагын бодлого шийдвэрийн хэрэгжилтийн нэгдсэн дүгнэлтэд оруулах тодорхой саналуудыг байгууллага бүрээр нь гарган, бүх чиглэлээр ирсэн илтгэх хуудсуудыг нэгтгэн дүгнэж аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанд оруулан танилцуулах юм.