Д.Долгорсүрэн "Нуугдаж зугаалах гээд захиралдаа баригдаж байлаа

    “Хүүхэд насны галт тэрэг” уухилан урагшилна. Он цагийн өртөөнөөс өртөөнд мөрөөдлийн хурдаар цахилан хүрнэ. Энэ өртөөн дээр галт тэргэнд маань “Эрдэнэт” цогцолборын 9-р бага сургуулийн захирал асан Д.Долгорсүрэн зочиллоо.

    - Та анх яаж сургуулийн сурагч болж байв? Анхны 9-р сарын 1-нээ дурсана уу?

   - Юуны өмнө энэ хүндтэй буландаа урьж оролцуулж буйд та бүхэндээ баярлалаа. Би Булган аймгийн Могод суманд төрсөн. Бага насаа нутагтаа үхэр тугалтай хөөцөлдөж, ээж аавынхаа гар дээр эрхэлж өнгөрүүлсэн дээ. Харин эрдмийн өргөөний алтан босгыг Хишиг-Өндөр суманд очиж алхсан. Аав, ээж намайг сумынхаа дунд сургуульд оруулах санаатай байсан боловч ах маань Хишиг-Өндөр суманд сурдаг байсан болохоор ахыгаадагажзаавал тэнд сурна гээд зүтгэчихсэн. Могод, Хишиг-Өндөр хоёрын хооронд 60 гаруй км. Аав маань хичээл эхлэхээс өмнө очиж намайг сургуульд бүртгүүлэх, дотуур байранд оруулах гээд нэлээд ажилтай. Тэр үед чинь ямар одоогийнх шиг янз бүрийн унаа байх биш, мориор л явна шүү дээ. Гэрээсээ хөдлөх гэсэн чинь тэнгэр бүрхээд болдоггүй шүү. Аав бороо орж магадгүй гээд жаахан сууж байгаад явья гээд суучихсан. Би учиргүй хөөрч дэгэлзчихсэн, байсгээд л гарч тэнгэр харна, нэг янзаараа бүүдийгээд байна. Мөн ч хэцүү байсан даа. Явахаа больчих вий гэж их айж байсан санагддаг.

   Ингэж байж л арай гэж хүссэн газраа очиж сургуульдаа очиж байлаа. Хичээл дээр багш тийм дэвтэр хэрэгтэй гэнэ, тэгэхээр нь би ахынхаа байр руу чавхадчихна. Очоод цонхон дээр нь зогсчихно доо. Ах цонхоороо “Миний дүү яасан” гэхээр нь багш тийм дэвтэр аваад ир гэсэн гээд л хашгирна. Дэвтэр өгөхөөрнь тосож аваад л эргээд гүйчихнэ дээ. Ахынхаа байр руу яагаад ч юм орж чаддаггүй байсан. Сурагч нас минь Хишиг-Өндөр сумын 10 жилийн сургуулийн хашаанд өнгөрсөн. Шалгалтанд бэлтгэх, хичээл унших үедээ тэрүүхэн тэнд байх Бор толгойн өвөрт очиж сууна. Заримдаа их эрт очиж хичээлээ давтдаг байлаа.

   - Хүүхэд ахуй цагийн тань сэтгэлд үлдсэн дурсамжууд?

   - Би ер нь сурлагаараа гайгүй хүүхэд байсан. Тэр жил 3-р ангид байсан санагдаж байна, дөнгөж пионерт элсээд л байсан үе. Пионерийн анхдугаар чуулга уулзалт болно. Манай сургуулиас онц сурлагатаннэг хүүхэд төлөөлөн оролцоно гэж захирал багш бидний дунд зарлалаа. Пионерийн удирдагч Даваа багш маань намайг болно гэж бодсон байх л даа, дагуулаад захирал багш дээр оров оо. Ер нь бүх талаараа тэнцчихээд бараг явах дээрээ тулсан. Тэгсэн чинь захирал “Чи улсын хэмжээнд Булган аймгийн Хишиг-Өндөр сумыг төлөөлнө. Тийм болохоор авъяасаа үзүүлэх ч хэрэг гарна. Нэг дуулаадах” гэдэг юм байна. Би угаасаа хоолой муутай,тэгээд дуулж чадалгүй хасагдаж байсан. Тэр үед дуулчихсан бол анхдугаар чуулганы төлөөлөгч болчих байсан даа гэж одоо ч бодогдож л байдаг. Харамсалтай ч гэх юм уу тийм нэгэн дурсамж бий.

   Манай ангийн багш Д.Занпаалай гэж биеийн тамирын багш мэргэжилтэй тэшүүрийн тамирчин байсан. Тийм болохоор ч тэр үү манай ангийнхан бүгд тэшүүрийн спортод сонирхолтой. Хаа хол 5, 6 км-ын голоос шуудуу татаж сургуулийн ойр каток байгуулаад л гулгаж гарна даа. Тэшүүрийн спортоор хичээллэж байгаа хүүхдүүд тэндээ шөнө, өдөргүй бэлтгэл хийж улсын хэмжээнд амжилт үзүүлдэг байсан. Би торгон дээлтэй гулгаж яваад усанд уначихна усан хулгана болсон амьтан хашрахгүй дээлэндээ хайруулан хайруулан дахиад л гулгадаг байж билээ. Багш маань биднийг сайн уралдаарай гээд 24-ийн чихэр их өгдөгсөн. Тэр нь бидний хувьд их л том сэргээш байж дээ.

   - Зүггүйтдэггүй хүүхэд гэж байдаггүй шүү дээ. Таны тухайд? - Мэдээж хүүхэд л юм чинь сахилгагүйтнэ ээ. Зодолдоно, ноцолдоно, идэх юм энэ тэрээ булаацалдана юм юм л болдог байсан. Бидний багад өөртөө таарсан, эргээд сургууль сурагчиддаа ашигтайхөдөлмөр их эрхэлдэг байлаа. Нэг удаа Д. Занпаалай багшийн удирдлага дор сургуулиараа биеийн тамирын талбайтохижуулж байсан. Бид ч бага зэрэгөлсөөд би ойролцоо ангийнхаа хүүхдийнх рүү гүйж жаал жуул боорцог, идэх юм авчирч найзуудтайгаа хувааж идэж байтал нөгөө ангийн хүүхдүүд “Ганцаараа идсэн гахай таргалдаггүй” гээд л бидэн рүү чулуу нүүлгэлээ. Бид чгэсэн мөчөөгөө өгөлгүй урдаас нь чулуу шидэв ээ. Тэгсэн чинь хэн ч юм чулуугаар яг миний толгойг оночихдог байгаа. Тухайн үедээ ч нэг их анзаараагүй, шүүрсэн цусыг нь арчаад л өнгөрсөн. Тэгсэн чинь тэр үед гарсан булуу одоо хүртэл арилаагүй шүү. Үсчинд орохоор таны толгой яачихсан юм гэж дандаа асуудаг. Бас нэг удаа манай ангийнхан Хишиг-Өндөр ууланд зугаалах юм болов оо. Тэгэхдээ багш, сургуульдаамэдэгдэлгүйгээр шүү дээ. Тэгээд бүгдээрээ зохион байгуулалт хийгээд чи ийм юм бэлтгэ, чи тийм юм авчир гээд л, надад гурил таслаж авчрах үүрэг оногдлоо. Олон хүний хоолны гурил бэлтгэх юу нь амар байхав. Арай гэж нэг юм гурилаа таслаж дуусаад л сургууль дээрээ ирсэн чинь ангийнханыг маань захирал багш жагсаачихсан байж байна. Хэн үүнийг санаачилсан гэж баахан шүүлгээд эцэг, эхээ дуудуулаад хэдэн өдөр дараалан сургуулийн хашаанд ангийраа зогсох шийтгэл хүлээв. Хэдэнжоохон хүүхэд ууланд гараад юуч болох байсан юм билээ, одоо бодоход зол болсон юм шиг санагддаг. Ингэхэд нээрээ манай ангид УИХ-ындарга Б. Энэбишагсан байсан. Их л жижигхэн биетэй хүүхэд байлаа. Бас нэг удаа сахилгагүйтэж ээждээ шийтгүүлээд шаралхахдаа үнээнийзэлэн дээр өдөржингөө нуугдсан. Тугалнууд дундялааныүхэрт гишгүүлчих шахсанмөртлөө л гүрийчихсэн дээ. Дараа нь ээж маань тэгж болдоггүй юм, чоно аваад явчихдаг юм гэснээс хойш юун тэгж өнжин нуугдах, гэрээсээ ч холдохгүй болсон шүү.

   - Таныг сурагч байх үед зуны даалгавар гэж сүрхий зүйл байсан гэдэг? Та яаж биелүүлдэг байв?

   - Зурамны арьс, шүүр гээд ёстой л сүрхий даалгавар байж дээ. Шүүр ч яахав аав, ээж аргалчихна. Зурам бол яах аргагүй л миний ажил. Ахтайгаа нийлж, тэр хавийнхаа хүүхдүүдтэй хамжиж байгаад л хөлсөө гоожтол зурамны нүхэнд ус цутгаж өнжинө. Би ямарцохижалжчадах биш. Ус л зөөнө. Гараад ирвэло рилоод л зугтаачихна. Зурамны арьсыг нь аваад заримдаа махыг нь чанаж иддэг. Бид намрын тарган зурамыг “ албийн цагаан зурам” гэж нэрлэдэг, махнаас нь нэг их цээрлэдэггүй байсан. Зурамныхаа арьсыг том болгохын тулд модонд тэлж хатаана. Зурамныхаа арьсыг багцалж бариад даалгавраа тушааж явахад сэтгэл цаана л нэг өег байдагсан.